Нүүр хуудас Соёл урлаг Мисс Б.Батцэцэг: Жингээ барьдаг НУУЦ-аа дэлгэе

Мисс Б.Батцэцэг: Жингээ барьдаг НУУЦ-аа дэлгэе

2745
0
Мисс Б.Батцэцэг: Жингээ барьдаг НУУЦ-аа дэлгэе

Б.Батцэцэг

Байгалиас заяасан гоо үзэсгэлэн байлаа ч арчилж тордож байж улам гэрэлтдэг жамтай. Тэгвэл Мисс Б.Батцэцэг хэрхэн гоо сайхандаа анхаарч, өнөөдрийн гоо үзэсгэлэнгээ бүтээсэн бол…

Тэрээр гоо сайхан байдлаараа дэлхийн олон орны сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан алдар түүнд бий.

Дотоод, гадаад гоо сайхныг нэгэн биед цогцлоож, тэрхүү гоо үзэсгэлэнгээрээ миссийн титмийг зүүж, хийсэн ажил, хэлсэн үг, гишгэсэн алхаа гишгээ, хаана ч биеэ сайхан авч яваагаараа олон охид, бүсгүйчүүдэд үлгэр жишээ болсоор ирсэн мисс Б.Батцэцэг.

Б.Батцэцэгийн гоо сайхны НУУЦ нь арьс АРЧИЛГАА

Арьсны эрүүл мэнддээ хамгийн их анхаардаг мисс бүсгүй маань нүүрний гэлтгүй

Б.Батцэцэгийн гоо сайхны НУУЦ
Б.Батцэцэгийн гоо сайхны НУУЦ

биеийн бүх арьсаа адилхан арчилж тордохыг хичээдэг байна. Зураг авалт, шоу зэрэг ажлын онцлогоос шалтгаалан үс болон нүүрээ байнга будуулж янзлуулдаг учраас дараа нь түүнийгээ сайн арчлахгүй бол амархан гэмтчих гээд байдаг. Тиймээс арьсны хувьд маш сайн цэвэрлэгээ хийхийг зорьдог аж.

Нүүрээ цэвэрлэх дараалал:

1. Будаг арилгагчаар нүүрний будгаа нэгд нэгэнгүй арчилгаж цэвэрлэнэ.

2. Нүүрний савангаа сайн хөөсрүүлж байгаад сайн угаана.

3. Үлдэгдэл бохирдлоо сүүн шингэнээр цэвэрлэж авна.

Зураг авалтгүй үедээ харин будахгүй арьсаа өөрөөр нь амьсгалуулж, нэг өдөр ч болтугай амраахаар арьс гэрэлтээд амарсан нь илт мэдрэгддэг гэнэ. Долоо хоногтоо нэг удаа мэргэжлийн гоо сайхны эмнэлэгт нүүрний массажинд ордог байна.

 

Жингээ барьдаг нууц: ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ
Мисс Батцэцэг
Жингээ барьдаг нууц: ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ

Жингээ барих шаардлага түүний ажлын гол онцлог. Тиймээс байнгын нормтой байх хэрэгцээ шаардлагатай байдаг учраас аль болох амин дэмээр баялаг буюу ногоо ихтэй хоол хүнс түлхүү иддэг. Хэрэгцээт амин дэм багатай, тэр дундаа цагаан гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж, орой 19 цагаас хойш хүнд хоол иддэггүй түүний энэ зуршил жингийн асуудалд санаа зовохооргүй байлгадаг гэнэ.

Өөрийн биед таарсан “ЭРҮҮЛ ЭМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ”-ыг эрхэм болгож, гоо сайхан байдлаараа олон охид залууст үлгэрлэн яваа бүсгүй танд АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here