Нүүр хуудас Соёл урлаг Загвар өмсөгч Д.Долгион “Дэлхийн супер модель”тэмцээнээс тусгай байрын шагнал хүртжээ.

Загвар өмсөгч Д.Долгион “Дэлхийн супер модель”тэмцээнээс тусгай байрын шагнал хүртжээ.

516
0

World super model 2017” буюу дэлхийн супер модель шалгаруулах тэмцээн манай урд хөршид болж энэ сард хоёр долоо хоног үргэлжилсний эцэст дүнгээ гаргажээ. Тус тэмцээнд 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран өрсөлдсөн бөгөөд Чех улсын модель тэргүүн байр эзэлж, БНХАУ, Бразил улсын моделиуд хоёр, гуравдугаар байранд шалгарчээ. Харин уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч Д.Долгион тусгай байрын шагнал хүртлээ. Ингэснээр манай мисс дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авсан байна. Дашрамд дуулгахад Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олон шалгаруултад тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here