Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин О.Дөлгөөнд ‘ТАШУУР’ өгсөн СТА цол

Жүжигчин О.Дөлгөөнд ‘ТАШУУР’ өгсөн СТА цол

0
Jujigchin-Dolgoon-2019
Жүжигчин О.Дөлгөөнд 'ТАШУУР' өгсөн СТА цол

Авьяаслаг, хөөрхөн жүжигчин О.Дөлгөөн СТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ.

Тэрээр “Хувьсал” продакшны бүтээл “Тэнгэрээс буусан од” кинонд гол дүрийг бүтээсэн бөгөөд киноны нээлтийн үеэр СТА хүртсэнийг зарлажээ.

Алс хол АНУ-аас тэрээр,

“Яг одоо энд буюу АНУ.н Калифорни мужийн Сан Франциско хотноо өглөөний 7 цаг болж байна.. Монголд “Тэнгэрээс буусан Од” киноны маань нээлт болж байгаа учир өчигдөр би нь энд догдлоод нойр хүрэхгүй их орой унтсан юм л даа.

Харин дөнгөж сая хамтран тоглогч @dalai.o-ынхаа залгасан дуудлаганы аяар бас нэгэн гайхалтай мэдээгээр өдрийг эхлүүллээ. Соёлын Тэргүүний Ажилтан гэдэг цол тэмдгээр энэ өдөр киноныхоо нээлтийн арга хэмжээн дээр би нь энгэрээ мялаажээ.

Dolgoon
СТА О.Дөлгөөн

Сэрүүн байна уу, зүүдлээд байна уу гэж гайхаж хэсэг бодлоо. “Хувьсал” продакшны хамт олондоо үнэхээр их баярлалаа. Мөн кино үзсэн хүмүүсийн эерэг сэтгэгдэл маш их иржээ. Жүжигчин хүнд тоглохыг хүсэж шунаж тоглох дүр гэж байдаг. Киноны маань “Од”-н дүр миний хувьд яг л тийм дүр байсан.

Маш их баярлаад бичих зүйл толгой дотор бөөн бөөнөөрөө орж ирээд хэсэгхэнийг нь гаргаж сийрүүллээ хэхэ. Мөн хамтдаа СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан Төмөрөө ах болон @dalai.o найздаа халуун баярыг хүргэе! 2019.03.01” хэмээжээ.

Кино урлагт өөрийн авьяас чадварыг сайжруулан, мэргэжлийн мэдлэг чадвартай уран бүтээлч байхын төлөө АНУ-д суралцаж буй түүнд ТАШУУР өгсөн цол тэмдэг байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here