Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин Н.Онон ШИНЭ АЖИЛД томилогдлоо

Жүжигчин Н.Онон ШИНЭ АЖИЛД томилогдлоо

171
0
jujigchin-Onon
Жүжигчин Н.Онон ШИНЭ АЖИЛД томилогдлоо

“Х-Түц” продакшны жүжигчин Н.Онон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Тус зөвлөлд олны танил хэд хэдэн эрхэм сонгогдсон байх бөгөөд тэднийг олон нийтийн дунд санал асуулга явуулах журмаар сонгосон байна.

Хошин урлагт олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан уран бүтээлч маань ийнхүү шинэ ажилдаа ивэвхийлэн орж буй гэнэ. Ямартаа ч түүнийг хошин урлагаас хөндийрөх болов уу гэсэн эргэлзээ олон хүнд төрж буй бололтой.

“Х-Түц” продакшны жүжигчин Н.Онон

Дашрамд Н.Онон болон тамирчин Э.Бадар-Ууган нар “Олон нийт, нийгмийн хариуцлага байнгын дэд зөвлөл”-ийн гишүүнээр сонгогдсон бол сэтгүүлч Г.Золжаргал болон М.Батбилэг нар “Авилга, ашиг сонирхлын дэд зөвлөл”, Сэтгүүлзүйн нээлттэй байдлын дэд зөвлөл”-ийн гишүүнээр тус тус сонгогджээ.

14 хоногийн турш явагдсан тус санал асуулгад нийтдээ 437 мянга гаруй хүн оролцож саналаа өгсөн бөгөөд гишүүн болох хүсэлтэй 54 хүнд саналаа өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here