Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин М.Баярбатын “Зүрхний хилэн” юу байв!

Жүжигчин М.Баярбатын “Зүрхний хилэн” юу байв!

1180
0
Баяраа
Жүжигчин М.Баярбатын "Зүрхний хилэн" юу байв!
“Хэцүү анги”-ийн Баяраа хэмээн түүнийг тодотгодог байсан цаг саяхан.

Түүнээс хойш “Аз жаргалын шок”, “Дурсамжинд төгсгөл үгүй”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “Маш нууц”, “18 нас би чамд хайртай” зэрэг үзэгчдийн таашаал хүртсэн олон кинонд тоглон,  өөрийн авьяас чадварыг бусдад хүлээн зөвшөөрүүлж чадсан уран бүтээлч бол “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат билээ.

Тэрээр энэ сарын 29-нд нээлтээ хийх “Зүрхний хилэн” түүхэн Уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн юм. Жүжигчин хэмээх мэргэжлийн үнэ цэнийг өөрийнхөөрөө тодорхойлж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу уран бүтээлчд хэмээн түүнийг тодорхойлогсод цөөнгүй.

М.Баярбат

 Өнөөгийн нийгэмд эрчүүд маань ноён нуруугаа алдаад байгаа юм шиг санагддаг. Сэтгэл зүй, хувцаслалт, биеэ авч яваа байдал, зан араншин гэх мэт зүйлс дээр “Монгол эр хүн” гэх үзэл бага багаар алдагдаад байгаа юм болов уу. Монгол эр хүн ядаж морь унаж чаддаг байх ёстой. Хааяа нэг хөдөө мал дээр очоод, морио унаад хийморио сэргээчихдэг байх ёстой. Энэ чинь бидний хэзээ ч орхиж, гээж, мартаж болохгүй бидний цусанд шингэсэн зүйл шүү дээ

хэмээн нэгэн ярилцлагын үеэр дурджээ.

Монгол эр хүний үнэт зүйл цаашлаад Монгол үндэстний өөрийн гэсэн өвөрмөц ёс, өв уламжлал алдагдаж буйг “Зүрхний хилэн” кино өгүүлэх аж.

Дашрамд тэрээр тус кинонд өвөөгөөс нь өвлөгдөн ирсэн хуучны эмээлээ барьж тоглосондоо ихэд билэгшээж буй. Түүнчлэн түүхэн уран бүтээлд өөрийн хүүтэйгээ хамтран тоглож, бяцхан хүү нь МУГЖ Г.Золбоотын дүр Лодойн балчир насны дүрд ааваасаа дутахгүй чадварлаг жүжигчин болохоо харуулсан ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here