Нүүр хуудас Соёл урлаг Жаахан цэрэг ДУУЧИН болжээ…

Жаахан цэрэг ДУУЧИН болжээ…

500
0
дуучин намсрайноров
Жаахан цэрэг ДУУЧИН болжээ...

Өтгөн хар хөмсөгөөрөө нийтийн дууны салбартаа өөрийн имиж төрхийг бүрдүүлсэн дуучин гэхээр таны бодолд шууд СТА, дуучин Д.Намсрайноров бууж байна уу? Аргагүй л энэ л имиж, бас сайхан хоолойгоороо нийтийн дуучдаасаа эрхгүй ялгарах тэрээр гурван сайхан үртэй.

Дуучин Намсрайноров
СТА, дуучин Д.Намсрайноровын халуун ам бүл

Хоёр охин, нэг хүүтэй өрхийн тэргүүн дуучин залуу маань амьдралдаа ганц л гол зарчмыг баримталдаг гэнэ. Энэ нь сайн аав байх.

Энэ тухайгаа тэрээр

“Аав ээжийнхээ гал голомтоос тасарч, бие даан гэр бүлээ авч явах нь том хариуцлага. Аав ээж болсон цаг үеэс өөрийнхөө ээж аавыг амьдралын ямар их хатуу хөтүү зам, халуун хүйтэн өдөр шөнүүдийг туулж ирснийг мэдэрдэг. Хүүхдүүдээ боловсролтой болгох, зөв хүн болгож хүмүүжүүлэх нь хамгийн гол үүрэг, зорилго юм даа. Хүн бүр хүүхдээ аливаа зүйлийг ямар ч шалтгаангүйгээр хайрладаг өр зөөлөн хүн болгоод өсгөвөл 20 жилийн дараа Монгол Улс сайхан орон болно гэж боддог. Тиймээс хүүхдийн хүмүүжлээс бидний ирээдүй шалтгаална”

хэмээн ярьсан нь бий. Тэрээр цэргийн алба хаасан хуучны зургуудаа цахим хуудаснаа нийтэлж, баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Монгол цэргийн баярын өдрөөр олны танил одод маань “цэрэг хувцас”-тай зургаар мэндчилсэн бөгөөд хамгийн онцгой нь СТА, дуучин Д.Намсрайноровын мэндчилгээ байсан юм.

намсрайноров
СТА, дуучин Д.Намсрайноров “Цэргийн алба”-нд
ТА, дуучин Д.Намсрайноровын "Цэргийн алба"-нд
СТА, дуучин Д.Намсрайноров “Цэргийн алба”-нд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here