Нүүр хуудас Нийгэм Ерөнхий боловсролын II сургуулийн сурагчид үзэсгэлэн гаргалаа

Ерөнхий боловсролын II сургуулийн сурагчид үзэсгэлэн гаргалаа

193
0

1948 онд ардын бага хурлын 10 р тогтоолоор ЕБ-ын 2-р сургуулийг Сүхбааатарын нэрэмжит сургууль болгосон түүхтэй. Энэ ойн өдөр 2 сургуулийн сурагчид гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, жанжины амьдрал замналаар илтгэл тавьж мэдлэг мэдээлэлээ хуваалцсан байна.

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр тохиож байна. Тэртээх 124 жилийн өмнө цагаан дээлт Дамдины гэрт мэндэлсэн үр хожмоо Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүн юм. Ардын хувьсгалын их удирдагч, жанжин Д.Сүхбаатараар овоглосон 2-р сургуулийн сурагчид түүхэн үеийг харуулсан зургийн үзэсгэлэн болоод илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Сурагчид Ардын хувьсгалын үеийн амьдрал, жанжин Д.Сүхбаатарын цэргийн баатарлаг гавьяаны талаар судлаж ийнхүү зургийн бүтээлээ гаргасан байна.Түүнчлэн түүхэд ямар гавьяа байгуулсныг сурагчдад танин мэдүүлэх үүднээс илтгэл хэлэлцүүлсэн юм.

Сүхбаатарын нэрэмжит 2-р бүрэн дунд сургууль нь жил бүрийн энэ өдөр түүхэн гавьяаг эргэн дурсаж арга хэмжээ зохион байгуулдаг юм. Энэ удаа дунд болон ахлах ангийн сурагчид эх түүхээ мэдүүлэх, баяжуулж дэлгэрүүлэх  зорилгоор ийнхүү илтгэл болоод зургийн үзэсгэлэнг гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here