Нүүр хуудас Соёл урлаг Дэлхийн 130 гоо охидоос Монголын мисс түүчээлж байна

Дэлхийн 130 гоо охидоос Монголын мисс түүчээлж байна

354
0
Мисс Ц.Энхжин
Дэлхийн 130 гоо охидоос Монголын мисс түүчээлж байна
Гоо сайхан ертөнцийг аварна хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Эх орныхоо ахуй соёл, уламжлалыг дэлхий түмэнд таниулахаар “Дэлхийн мисс-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Цэвээндашийн Энхжин оролцож байгаа билээ.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг тодруулах 67 дахь тэмцээний онлайн санал асуулга эхэлсэн байна. Одоогоор дэлхийн 130 орны миссүүдээс Монгол бүсгүй хамгийн өндөр оноотой явж байгаа талаар албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байна.

Санал асуулгыг https://missworld.com/ вэб сайтаар дамжуулан авч байгаа бөгөөд санал өгөх боломж хүн бүрт нээлттэй юм.

“Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here