Нүүр хуудас Соёл урлаг “Дэлхийн театрын өдөр”-ийг угтан “Ромео Жульттай” 134 дэх удаагаа тоглогдоно

“Дэлхийн театрын өдөр”-ийг угтан “Ромео Жульттай” 134 дэх удаагаа тоглогдоно

14
0
romeo-julietta
"Дэлхийн театрын өдөр"-ийг угтан "Ромео Жульттай" жүжиг тоглогдоно

Өнөөдөр 57 дэх удаагийн Дэлхийн театрын өдөр тохижо байна. Тодруулбал, жил бүрийн 3 дугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Дэлхийн өнцөг булан бүрт буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Эрхэм хүндэт уран бүтээлчид, нийт ажилтан хамт олон,театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгч та бидний баярын өдөр юм.

Өнөөдрөөс УДЭТ-ийн тайзнаа У.Шекспирийн “РОМЕО, ЖУЛЬЕТТА” сонгодог жүжиг 134 дах удаагийн тоглолт нээгдэх ажээ.

Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавьлантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх юм.

Тоглолтын хуваарь: 

  • 03.27-нд 19:00 цагт
  • 03.28-нд 19:00 цагт
  • 03.29-нд 19:00 цагт

Гол дүрд:

  • Ромео Б.Шинэбаяр /CТА/
  • Жульетта Г.Номуун, Т.Анхзул
  • Меркуцио Э.Тодгэрэл /СТА/
  • Бенволио Б.Золжаргал
  • Тибальт Г.Алтангэрэл /СТА/
  • Өрлөг эх Ж.Оюундарь /МУГЖ/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here