Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Бичүү БЯЦХАН фэннээрээ онгиров

Дуучин Бичүү БЯЦХАН фэннээрээ онгиров

0
duuchin-Bichuu
Дуучин Бичүү БЯЦХАН фэннээрээ онгиров

Монголын рок попын ертөнцөд тэр бүр тэсрэлт хийгээд байдаггүй ч гэлээ, үе үехэн ганц нэг дуулсан уран бүтээлээ тухайн цагийн хит болгож чаддаг хайрын дууч шувуухай С.Бичүү өөрийн хамгийн үнэнч бяцхан фэнээрээ харин ч нэг онгиров.

Тэрээр өөрийн нүүр номдоо “Зарим нэгэн хүмүүс ингэж шимтэн сонсоод байхаар чинь би дуу хийхгүй яахын зүгээр” хэмээн бяцхан хүүгийн өхөөрдөм бичлэгийг байршуулжээ.

Аядуу зөөлөн, аргадсан хөг аялгуутай олон сайхан хайрын дуугаараа өөрийн орон зайг хэдийн бий болгосон С.Бичүүг угийн уяхан зөөлөн, эжий амьтай эрх хүүхэд байсан хэмээн Хэнтий нутгийнхан хайрладаг юм билээ.

Анх Л.Балхжавын нэрэмжит анхдугаар дууны уралдаанд оролцож олны овоо хараанд өртсөн тэрээр “Будаггүй уруулын амт”, “Өвөл,хайр” “Би чамд”, “Ахиж би дурламааргүй байна” зэрэг цөөнгүй хэдэн уран бүтээл нь үзэгч, сонсогчдыг уярааж, багагүй хугацаанд хит болж байсан билээ.

Зарим нэгэн хүмүүс ингэж шимтэн сонсоод байхлээр чинь би дуу хийхгүй яахын зүгээр

Gepostet von Сэнгэноров Бичүү am Montag, 4. März 2019

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here