Нүүр хуудас Соёл урлаг Дарханы сэтгүүлчид шилдгээ шалгаруулав

Дарханы сэтгүүлчид шилдгээ шалгаруулав

171
0

МСНЭ-ийн Дархан салбарынхан энэ сарын 10-ны өдөр “Ган үзэгтэн” шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулж, 2016 оны ажлаа дүгнэн шилдэг сэтгүүлчээ шалгарууллаа. Дархан-Уул аймгийн 2016 оны шилдэг сэтгүүлч шагнал. Энэ бол сэтгүүлчдийн хөдөлмөрийг бүтээлийн чансаагаар нь шалгаруулж урамшуулдаг манай аймгийн сэтгүүл зүйн салбарын хамгийн том шагнал юм. Энэ жилийн шагналын эзнээр хэвлэл мэдээллийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж буй МҮОНР болон “Монцамэ агентлаг”-ийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч Б.Норовсамбуу тодорлоо.

Тэрбээр Дархан-Уул аймагт 2016 онд болсон үйл явдал, цаг үеийн ажил, төрийн байгууллага, хувийн хэвшил, үйлдвэрлэл, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбар байгууллагуудын ажил үйлсийг сурвалжилж, “Монцамэ агентлаг”-т нийт 833 мэдээ, сурвалжлага, ярилцлага бэлтгэж орон даяар болон дэлхий нийтэд сурталчлан ажиллажээ.

МҮОНР-гийн “ХУРД” агентлагт тус аймгаас нийт 744 мэдээ, “Дөрвөн зүг найман зовхист”, “Малчин”, “Боломж”, “Найраг хөгжөөх цаг” зэрэг нэвтрүүлэгт нийт 65 сурвалжлага, МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн үеэр нийт 268 мэдээллийг нэвтрүүлж нийтийн хүртээл болгосон. Мэдээ сурвалжлага бэлтгэхийн зэрэгцээ тус аймаг дахь Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Дархан салбар сургуульд багшилж, ирээдүйн сэтгүүлчдийг бэлтгэж байна. “Ган үзэгтэн” цэнгүүний үеэр МСНЭвлэлийн шагнал Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ЛХА телевизийн сэтгүүлч Т.Гэрэлцэцэг, ТВ12 телевизийн захирал Г.Энх-Од, аймгийн ЗДТГ-ын МТАлбаны дарга Х.Соёл-Эрдэнэ, Дархан сумын ЗДТГ-ын ХМОНХ мэргэжилтэн Ж.Золзаяа нар энгэрээ мялаасан бол Мон студийн найруулагч Б.Баттөмөр Ган үзэгтэн тэмдгийн эзэн болж, хамт олноо баярлууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here