Нүүр хуудас Соёл урлаг Гудамжны бүжигчид “Бүхнээс дээгүүр” ниснэ

Гудамжны бүжигчид “Бүхнээс дээгүүр” ниснэ

464
0
Бүхнээс дээгүүр УСк
Гудамжны бүжигчид "Бүхнээс дээгүүр" ниснэ
Монголын кино урлаг өдрөөс өдөрт хөгжиж, хүүхэд залуучуудын үлгэрлэн дагаж дуурайх гадаад бус монгол дүрүүдийг шинээр төрүүлэн гаргасаар байгаа билээ.

Бүжгийн урлагийн тухай онц сонирхолтой өгүүлэх “Бүхнээс дээгүүр” УСК-нд нийт 30 орчим бүжигчин нэгджээ. Кинонд тоглосон бүх бүжигчин өөр өөрсдийн дэглэсэн бүжгээрээ оролцсон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.

Тус киноны гол дүрд гудамжны бүжигтэй хүсэл мөрөөдлөө холбож, амьдралаа зориулж яваа “Аймар” продакшны залуус тогложээ. Харин эсрэг гол дүрийн жүжигчнээр циркийн акробатчин, “Тэнгэрийн хун тайж” өргөмжлөл хүртээд буй полданс бүжигчин Ч.Цэнгүүн тогложээ.

Уран сайхны киноны ерөнхий найруулагчаар 2016 оны шилдэг кино болсон “Итгэл” киноны найруулагч Б.Гарамханд ажилласан бөгөөд ерөнхий зураглаачаар “Логик Фильм”-ийн С.Нэргүй нар ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here