Нүүр хуудас Соёл урлаг Генисийн шинэ амжилт тогтоох, загварынхан бэлэн

Генисийн шинэ амжилт тогтоох, загварынхан бэлэн

12
0
GUINNESS WORLD RECORDS
Генисийн шинэ рекорд тогтоох загварынхан бэлэн

Дэлхий дээр хүн төрөлхтөн олон гайхалтай дээд амжилтуудыг “Guinness World Records” бүртгэсэн байдаг. Тэгвэл Дэлхийн загварын салбарын нэгэн түүхэн рекордыг шинэчлэн тогтооход Монгол улсаас таван хүчирхэг бүсгүй, нэг дизайнерийн хамт бэлэн болжээ.

Тодруулбал, “Генисийн шинэ рекорд тогтоох загварын арга хэмжээ 2019” нь Испани улсын Мадрид хотноо энэ сарын 5-6-ны өдөр зохион байгуулагдах юм.

Түүхэн хэмээх тодотголтой загварын шоу нь “Хамгийн олон орны”, “Хамгийн олон мэргэжлийн загвар өмсөгчид” оролцсон гэх үзүүлэлтээр дэлхийн рекорд шинэчлэн тогтоох юм.

Монгол улсаас “Uilen Couture” брэндийн дизайнер Б.Золзаяа, Топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, Мисс Д.Долгион, М.Наранмандах, Т.Оюун-Эрдэнэ нараас бүрдсэн баг тун удахгүй эх орноосоо мордох гэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here