Нүүр хуудас Соёл урлаг Галбын говийн гайхамшиг “ГОВИЙН ДОМОГ”-т амиллаа

Галбын говийн гайхамшиг “ГОВИЙН ДОМОГ”-т амиллаа

8079
2
gowiin domog
""ГОВИЙН ДОМОГ" УСК-ны киноны гол дүрийн жүжигчин Б.Замилан

UBS телевизийн уран бүтээлч хамт олон хоёр жилийн хугацаанд бүтээсэн “Говийн домог” уран сайхны киногоо үзэгч түмэндээ толилууллаа. Хүнхэр тайгаас өмнийн их говь руу уран бүтээлчдийн эрэл хайгуул, кино аялал “Говийн домог” бүтээлээр ийнхүү үргэлжилж байна.

"ГОВИЙН ДОМОГ" УСК
Аялгуу эгшиглэнт морин хуур хөгжим Монголоос үүдэлтэй шүү гэдгийг уран бүтээлээрээ тамгалж үлдээхээр зорьсон нь ийн байгаа оножээ. “ГОВИЙН ДОМОГ” УСК-ны ерөнхий продюсер, хөгжмийн зохиолч Л.Балхжав

Аялгуу эгшиглэнт морин хуур хөгжим Монголоос үүдэлтэй шүү гэдгийг уран бүтээлээрээ тамгалж үлдээхээр зорьсон нь ийн байгаа оножээ. Халуун хүйтний  заагт нэг цул болж, нэг сэтгэлээр хөдөлмөрлөж, нэгдсэн энэ залуус аяны богцоо дөрөвдүгээр сарын 12-ний өдөр IMAX  кино театрт нээснээр ийн задаллаа.  

Хүмүүний зүрх сэтгэл, орчлонг зөөллөдөг аялгуу эгшгийн домог говь нутгаас эхтэй. Зүрх сэтгэлийг татах далдын хүчийг өөртөө шингээсэн говь нутагт дэлгэцийн шинэ уран бүтээл мэндэлж байгаа нь “Говийн домог” уран сайхны кино юм. Говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийг ахуй заншилтай нь холбож, аялгуу эгшгийн тухай домгийн кино өндөр үүдээ ийн нээлээ.

Говийн домог МУСК

Gowiin domog-USK-Operator
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны Зураглаачдийн бүрэлдэхүүн: МУГЖ Л.Ихбаяр, МУСТА Д.Цэрэнчимэд, Хэвлэл мэдээллийн тэргүүн Г.Алтаншагай, Б.Батболд, М. Лхагважаргал,

“Говийн домог” уран сайхны кино нь аялгуу хуурын эгшиг, Галбын говийн бахдам сайхныг үзэгч танд харуулах юм. Домгийн хэмээх тодотголтой тус уран бүтээл нь зураачдын ажилд хамгийн их цаг зарцуулсан байна.

Gowiin domog-USK-orlontoglogchid
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны зураач, орлон тоглогчдын хүчирхэг баг

“Говийн домог” УСК-нд 500 гаруй уран бүтээлчид оролцжээ. Түүнчлэн “Говийн Домог” кино төслийн багийнхан нүүр хувиргалтын бүх хэрэглэлийг дэлхийн кино урлагийн жишиг түвшинд бэлдсэн гэдгийг онцлох байна.

The Legend of Gobi - Gowiin domog-USK-uran buteelchid
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны туслах дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва тогложээ

Тус уран бүтээлд хоёр улирлын өнгө гарна. Энэ ч үүднээс зураг авалт хоёр жилийн хугацаанд үргэлжилжээ. Хуурын аялгуу эгшигтэй хамт өрөмтөн шаргалтсан говийн их тал, Ёлын ам, Гэгээтийн сэрүүн тунгалаг ус, оргилсон хавцлууд, Баян заг  гэх мэт байгалийн үзэсгэлэнт тогтцууд дэлгэцэнд мөнхөрчээ.

Хуурын аялгуу эгшигтэй хамт өрөмтөн шаргалтсан говийн их тал, Ёлын ам, Гэгээтийн сэрүүн тунгалаг ус оргилсон хавцлууд, Баян заг гэх мэт байгалийн үзэсгэлэнт тогтцууд дэлгэцэнд мөнхөрлөө…

Түүнчлэн “Говийн домог” УСК-ны гол дүрийн жүжигчин буюу Иглэр хааны дүрийг бүтээсэн Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавьяат жүжигчин Ондар Эдуард Борисовичын хувьд үл мартагдах нэгэн дурсамжийг үлдээсэн байна.

Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавьяат жүжигчин Ондар Эдуард Борисович

Кино натурын үеэр үзэсгэлэнт говь нутгаас хүүтэй болгож өгөхийг хүсдэг байж. Харин удалгүй түүний хүсэл биелж, 17 жилийн дараа охиндоо дүү, удмаа залгах нуган үрээ өлгийдөн авсан гэдэг. Говь нутаг хүслийг нь биелүүлсэн шүү гэсэн мэт элс шиг хонгор шаргал гэзэгтэй хүү мэндэлжээ. Тиймдээ ч тэрээр хүүдээ ГОВЬ хэмээх алдрыг хайрласан байна. Говь хүү өдгөө хоёр нас хүрчээ.

“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны гол дүр болох Эгээрэл гүнжийн дүрд тоглосон жүжигчин Б.Замилан

Өмнийн цэнхэр говийн нэгэн гайхамшигийг 2018.04.12-ноос эхлэн кино театруудад гарах “ГОВИЙН ДОМОГ” киноноос тольдоорой.

Ингээд өндөр үүдээ нээж, үзэгч олныхоо сонор мэлмийг баясгасан “ГОВИЙН ДОМОГ” УСК-ны нээлтийн ФОТО зургаас хүргэж байна.
"Говийн домог" УСК-ны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндтэй зочид
“Говийн домог” УСК-ны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндтэй зочид
Хөгжмийн зохиолч: МУГЖ Л.Балхжав, МУСТА Ерөнхий найруулагч:Ц.Даваажаргал, Ерөнхий зураглаач: МУСТА Д.Цэрэнчимэд, Кино зохиолч: С.Сумъяа, гол дүрийн жүжигчин: О.Амгаланбаатар, Туслах зураглаач : Г.Алтаншагай
Gowiin domog-USK-hotloghcid
Нээлтийн үйл ажиллагааны хөтлөгчид Л.Ган-Эрдэнэ, Х.Цэрэнлхам
gowiin domog_uran saihnii kino 01
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны уран бүтээлчид
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны туслах дүрийн жүжигчин АЖ П.Цэрэндагва
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны туслах дүрийн жүжигчин АЖ П.Цэрэндагва
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны зохиолыг бичсэн С.Сумъяа
Gowiin domog-USK-zuraglaach
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны ерөнхий зураглаач МУСТА Д.Цэрэнчимэд
Gowiin domog-USK-Ochgerel
“ГОВИЙН ДОМОГ” УСК-ны гол дүрийн жүжигчин Ч.Очгэрэл
Gowiin domog-USK-Ondar
Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавьяат жүжигчин Ондар Эдуард Борисович

The Legend of Gobi

"Говийн Домог" УСК-ны нээлтэд ирсэн зочид
“Говийн Домог” УСК-ны нээлтэд ирсэн зочид
"Говийн Домог" УСК-ны нээлтэд ирсэн зочид
“Говийн Домог” УСК-ны нээлтэд ирсэн зочид
Жүжигчин Ч.Очгэрэл
Жүжигчин Ч.Очгэрэл

2 САНАЛ

  1. 13r zuun tsogtsolboryn nomyn urguunii ardhan tald l zuragaa avch bnleeshd xaxa. Gobi.d zurgii n avsiimuu kk 16 ony zun tend yavj bhda taarsan, ta nar yu hiij yu hiij bgan gsn chin Gobi.n Domog kino hiij bga ghee rn soniuch zangaar tgd yaagad end zuragaa avch bgan gsn chin chmd yamar hamaatain gesiishd haha neeh muuhai haritsaany soyolgui yumnuud bnlee orlon toglogchid n!

    • Сайн байна уу? Тус кино нь маш удаан хугацаанд зураг авалт нь хийгдсэн, зарим нөхөөс зургуудыг павилион засах болон маш олон жижиг обьект дээр авдаг юм шүү. Галбын говьд кино уран бүтээлчид байрлаж киногоо хийсэн байдаг юм. Баярлалаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here