БИЧЛЭГ: “ЧИНГИС ХААН” анимэйшн хоёр жилийн хугацаанд бүтжээ

205
0
“Чингис хаан”анимэйшн хоёр жилийн хугацаанд бүтсэн байна. Тодруулбал Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолчон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж гэдгээрээ онцлог юм.

“Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын ивээл дор урлан бүтээсэн байна.

Тус хүүхэлдэйн киноны бүтээлд гадаад дотоодын олон анимейшний мэргэжилтэн хамтран ажилласан бөгөөд 2 жилийн судалгаа шинжилгээний дүнд байгалийн бүрэн зураглалыг гаргажээ.

“Ocean pictures”-ийн уг бүтээлийг монгол хүн зохиож, найруулсан бөгөөд морин хуур, хөөмий, ятга гээд монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг оруулж, монгол дуу оруулалттай хийснээрээ онцлог юм.

Энэхүү бүтээл нь өнгөрсөн сарын 31-ний бямба гарагт нээлтээ хийсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here