Нүүр хуудас Соёл урлаг Аса аваргийн хүндэтгэлийн хариуд, МОРЬ

Аса аваргийн хүндэтгэлийн хариуд, МОРЬ

65
0

Их аварга Асашёрюү Д.Дагвадорж хүндтэй бөгөөд холын золголтыг хийгээд иржээ. Тэрээр Өвөр Монголын их аварга, алдарт Д.Баярбаатарт хүндэтгэл үзүүлэхээр шийдээд очихынхоо өмнө ийн утсаар ярьж.

Эрхэм ах та гэрийнхээ хойморт намайг хүлээгээрэй. Бэлдэж зэхэж хөл алдах хэрэггүй. Би дүү хүний хувьд, бөхийн жудгийг бодож тантай золгохоор шийдсэн юм

гэжээ.

Харин Д.Баярбаатар аварга Асашёорюү Д.Дагвадоржийг хөтөлгөө морьтой угтан аваад, хүндэтгэлээ илэрхийлж эмээл хазаартай “шарга морь” бэлэглэжээ.

Дашрамд, алдарт хүчтэн Д.Баярбаатар аварга энэ жил 41 настай бөгөөд 1024 бөх барилдсан наадамд гурав, 512 бөх зодоглосон наадамд долоо, 256 бөх барилдсан наадамд 34 түрүүлсэн амжилттай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here