Нүүр хуудас Нийгэм Xил нэвтэрч, адуу хулгайлсан…

Xил нэвтэрч, адуу хулгайлсан…

174
0
Монгол улсын хил нэвтэрч, адуу хулгайлсан
Монгол улсын хил нэвтэрч, адуу хулгайлсан

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан  мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрлийн ажиллагаа явуулсан байна.

Дээрх 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар энэ сарын 23-ны өдөр ОХУ-ын Тува улсын 4 иргэн хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулжээ. 

Хил орчмын бүс нутагт оршин сууж буй малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here