Нүүр хуудас Нийгэм “E-Police” аппликейшн замын хөдөлгөөний 440 зөрчил илрүүлжээ

“E-Police” аппликейшн замын хөдөлгөөний 440 зөрчил илрүүлжээ

6
0
E-Police
"E-Police" аппликейшн замын хөдөлгөөний 440 зөрчил илрүүлжээ

Олон нийт “E-POLICE” гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгалсөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг.

Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here