Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 8, Баасан гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 8, Баасан гараг, Дорнын зурхайд.

66
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.8, Баасан гараг

Билгийн тооллын 17, Сугар гараг

Наран ургах шингэх: 06.19-19.19

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Үс авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here