Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 7, Пүрэв гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 7, Пүрэв гараг, Дорнын зурхайд.

65
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.7, Пүрэв гараг

Билгийн тооллын 16:  Бархасбадь гараг

Наран ургах шингэх: 06.18-19.21

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс авахуулах буюу засуулбал өвчин ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here