Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 24, Ням гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 24, Ням гараг, Дорнын зурхайд.

157
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.24, Ням гараг

Билгийн тооллын 4, Адъяа гараг

Наран ургах шингэх: 06.41-18.46

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Өтлөх

Өнөөдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Үс шинээр авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here