Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 22, Баасан гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 22, Баасан гараг, Дорнын зурхайд.

123
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.22, Баасан гараг

Билгийн тооллын: 2, Сугар гараг

Наран ургах шингэх: 06.38-18.50

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сансар

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Намрын хугас дунд улирал 5 цаг 28 минутанд эхэлнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here