Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 20, Лхагва гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 20, Лхагва гараг, Дорнын зурхайд.

95
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.20, Лхагва гараг

Билгийн тооллын: 30, Буд гараг

Наран ургах шингэх: 06.35-18.54

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Өнөөдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрднийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай . Үс шинээр авахуулах буюу  засуулбал эрлэг лугаа учирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here