Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 16, Бямба гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 16, Бямба гараг, Дорнын зурхайд.

94
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.16, Бямба гараг

Билгийн тооллын: 26, Санчир гараг

Наран ургах шингэх: 06.30-19.02

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Өнөөдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэр байшингийн суурь тавих, , гэмтнийг гэсгээх, тангараг тавих, лус тахих, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Үс шинээр авахуулах буюу  засуулбал жаргал үргэлжид ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here