Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 12, Мягмар гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 12, Мягмар гараг, Дорнын зурхайд.

59
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.12, Мягмар гараг

Билгийн тооллын 22, Ангараг гараг

Наран ургах шингэх: 06.25-19.11

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Өнөөдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here