Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 15 Мягмар гараг Дорнын зурхайд

2017 оны 8 сарын 15 Мягмар гараг Дорнын зурхайд

80
0

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.15, Мягмар гараг

Билгийн тооллын 23  Ангараг гараг

Наран ургах шингэх: 05.47-20.05

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Өнөөдөр  могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх, угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Үс авахуулах буюу засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here