Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 10 Пүрэв гараг Дорнын зурхайд

2017 оны 8 сарын 10 Пүрэв гараг Дорнын зурхайд

79
0

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.10, Пүрэв гараг

Билгийн тооллын 18   Бархасбадь гараг

Наран ургах шингэх: 05.40-20.13

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Өнөөдөр  бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Үс шинээр авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here