Нүүр хуудас Нийгэм 12 орноос авьяастан оролцох “Азийн ардын урлагийн их наадам 2019” эхэлээ

12 орноос авьяастан оролцох “Азийн ардын урлагийн их наадам 2019” эхэлээ

11
0
aziin-ardiin-urlagiin-naadam-2019
"Азийн ардын урлагийн их наадам 2019” эхэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн ардын урлагийн их наадам” өнөөдрөөс энэ сарын 16 хүртэл Улаанбаатар хотноо болно.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү наадамд Монгол, Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ, Буриад, Тува, Узбесктан гэсэн 12 орны 200 гаруй оролцогч мөн нийслэл, 21 аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастан оролцож ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм.

Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд гран при шагналтан 4000, дэд байр 2000, гутгаар байр 1000 eврогийн шагнал хүртэнэ.

Их наадмын урьдчилсан шалгаруулалт энэ сарын 12-14-ны хооронд ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын Филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад явагдана.

Харин гадаад оролцогчдын шалгаруулалт маргааш Нийслэлийн Соёлын төв өргөөнд болно.

Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 15,16-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Их наадмын нэгдсэн хөтөлбөрт:

06-р сарын 13-нд 16.00 цагт
“Их наадмын нээлтийн ажиллагаа”
06-р сарын 14-нд 19.00 цагт
“Соёл урлаг-үндэстний дархлаа” хүндэтгэлийн тоглолт
06-р сарын 15,16-нд 11.00-19.00 цагт
“Ардын урлагийн фестиваль”
“Зан үйл, өв соёлын хотхон”
06-р сарын 15-нд 19.00 цагт
“Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолт”
06-р сарын 15-нд 19.00 цагт
“Их наадмын хаалт, шагнал гардуулах ёслол” Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here