Нүүр хуудас Нийгэм 100 гаруй цэгт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна!

100 гаруй цэгт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна!

67
0
hodolgoont-erguul-01
100 гаруй цэгт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна! /2019-01-14/

Улсын хэмжээнд 100 гаруй цэгт байнгын болон хөдөлгөөнт эргүүл, 600 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд эрэн сурвалжилж байгаа хүн, тээврийн хэрэгсэл, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байна.

  • Замын цагдаагийн газраас уг арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээс гадна хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
  • Сүүлийн жилүүдэд гэмт хэрэг ялангуяа орон байр, тээврийн хэрэгслийн болон мал хулгайлах, дээрэмдэх гэх мэт гэмт хэргүүд нь тээврийн хэрэгсэл ашиглан, хулгайн эд зүйл, мал, махыг зөөж тээвэрлэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа тул тээврийн хэрэгсэл, түүний жолооч, зорчигч, ачаа тээш зэргийг шалгаж байна.

Тухайлбал: 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Kia Frontier маркийн автомашиныг шалгахад иргэн Б-н автомашины хучлагыг хулгайлан тээвэрлэж байсан, мөн энэ сарын 11-ний өдөр H.Porter маркийн автомашинд бичиг баримтгүй Тоз-8 маркийн галт зэвсэг тээвэрлэж явсан зэрэг хэрэг, зөрчлүүдийг илрүүлэн холбогдох албадад хүлээлгэн өгч, шалгуулав.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, ачааны болон тээвэрлэж байгаа эд зүйлсийн бусад баримт бичгийг авч явахыг зөвлөж байна.

Хөдөлгөөн эргүүлийн баг

Түүнчлэн гудамж замын хяналтаар хөдөлгөөнд оролцогчид хүүхдийг буруу тээвэрлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох,

жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг зөрчил түгээмэл илэрч хуулийн дагуу арга хэмжээ тооцож байгаа тул иргэдийг өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here