Нүүр хуудас Нийгэм 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

8
0
e-barimt
10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ний өдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан бөгөөд супер хонжвор болох 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 18,672
100 мянган төгрөгийн азтан 2,084
1 сая төгрөгийн азтан 189
5 сая төгрөгийн азтан 17
10 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорчээ.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна.

Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал тавин сая төгрөг тус тус хожих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here