Нүүр хуудас Нийгэм 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна.

1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна.

439
0

 

“Улсын хэмжээнд 2017 оны 9-р сарын 1-ний байдлаар 6.6 мянган тонн төмс, 14.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 167.1 мянган тонн өвс хадлан, 1.4 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеэс хүнсний ногоо 2.2 мянган тонн (18.1%)-оор өсч, харин хураасан төмс 4.3 мянган тонн (39.3%), бэлтгэсэн өвс хадлан 213.5 мянган тонн (56.1%), гар тэжээл 1.2 мянган тонн (46.2%)-оор буурсан үзүүлэлт юм” гэв.

Урьдчилсан төлөвлөөний дагуу энэ жил төмсний 74.5 хувь, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц ургац хурааж авах талаар ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга  П.Сэргэлэн хэлж байсан юм.

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10-р сарын 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүрч хүйтэрнэ.

2017 онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн  тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. Өнгөрсөн мягмар гараг буюу 9 сарын 14-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа, 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here