Нүүр хуудас Нийгэм “ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ БАГААСАА” нийтлэлийн уралдаан

“ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ БАГААСАА” нийтлэлийн уралдаан

210
0
ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ БАГААСАА
ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ БАГААСАА
ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Эрх зүйн боловсрол” академи Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан “ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ БАГААСАА” сэдвээр нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Энэхүү нийтлэлийн уралдааны зорилго нь монголчуудын хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлж ирсэн уламжлал, соёл, Монгол Улсын иргэний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргийн ач холбогдлыг танин мэдүүлэх, түгээн сурталчлахад чиглэгдэнэ. Уралдаанд зөвхөн мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцох бөгөөд нийтлэлийг 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.

Уралдааны болзол, дэлгэрэнгүй мэдээллийг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын www.hss.de/mongolia цахим хаягаас авах боломжтой.

“ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ БАГААСАА” СЭДЭВТ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлээс:

“2. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.”

Уралдааны зорилго: Монголчуудын хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлж ирсэн уламжлал, соёл, Монгол Улсын иргэний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргийн ач холбогдлыг танин мэдүүлэх, түгээн сурталчлахад чиглэнэ.

Нийтлэлд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т заасан “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” иргэний журамт үүргийн агуулгыг хүүхдийн хүмүүжил, төлөвшилд гүйцэтгэх эцэг, эх, гэр бүлийн үүрэг, хариуцлагаар илэрхийлэн харуулж, монголчуудын уламжлалт болон орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны арга барилаас залуу үед танин мэдүүлэх, түгээн сурталчлах талаар бүтээлч санаа дэвшүүлсэн байна.
  • Нийтлэлийн мөр хоорондын зай 1.5, үсгийн хэмжээ-12, Arial фонтоор бичигдсэн байна.
  • 750-800 үгтэй, хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй байх;
  • Нийтлэл бичигч нь овог, нэр, нас, хүйс, холбоо барих утасны дугаар, электрон шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх.

Оролцогч: Мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч байна.

Хүлээн авах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Эрх зүйн боловсрол” академийн цахим шуудангийн akad-rb@mongol.netхаягаар эхний 100 оролцогчийн материалыг хүлээн авна.

Шагналын сан: Тэргүүн байр – 1.000.000 төгрөг, дурсгалын зүйл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор”, доктор Ю.Харбихын нэрэмжит шагнал – 700.000 төгрөг, дурсгалын зүйл.

Тэргүүн байранд шалгарсан нийтлэлийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан өдөр тутмын сонинд нийтлүүлнэ.

  • Уралдааны болзол, мэдээллийг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын 321294 дугаарын утас, www.hss.de/mongolia цахим хаягаас авах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here