Нүүр хуудас Нийгэм “Номоо солилцъё” төслийн хүрээнд БИЧИЛ НОМЫН САН нээгдэнэ

“Номоо солилцъё” төслийн хүрээнд БИЧИЛ НОМЫН САН нээгдэнэ

0
bichil-nomiin-san-2019
“Номоо солилцъё” төслийн хүрээнд БИЧИЛ НОМЫН САН нээгдэнэ

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 оны 1 дүгээр сараас эхэлж “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүр Д.Сүхбаатарын талбайд 2 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулж ирсэн.

Энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааны төслийн нээлтийг Хангарьд ордонд боллоо.

bichil-nomiin-san
”Номоо солилцъё” төсөл

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here