Нүүр хуудас Нийгэм ​Малын эрүүл мэндийн анхны том цогцолбор сүндэрлэв

​Малын эрүүл мэндийн анхны том цогцолбор сүндэрлэв

197
0
​Малын эрүүл мэндийн анхны том цогцолборт сүндэрлэв
​Малын эрүүл мэндийн анхны том цогцолборт сүндэрлэв. Говийн бүсийн сум дундын мал эмнэлгийн нэгдсэн төвийн барилгыг хүлээлгэн өгөх ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

Уг төвийг “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 1.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, орон нутгийн “Билэгт багана” компани барьсан байна.

Тус төв нь ийлдэс судлал, нян судлал, молекул, паразит, эм, урвалж бодисын зэрэг орчин үеийн хэд хэдэн лабораторитой юм. Лабораторийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын олон улсад нэр хүндтэй “Биобайс” компаниас нийлүүлсэн байна.

Төвийг ашиглалтад оруулснаар зөвхөн Өмнөговь аймаг төдийгүй зэргэлдээх Дорноговь, Дундговийн малчид үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эдгээр лабораторид мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, ноос ноолуур, арьс ширэнд иж бүрэн шинжилгээ хийх юм.

Төв нь 436 ам метр талбай бүхий үзлэг шинжилгээний барилга, 4 айлын орон сууц, 4 машины гарааш, малын хашаа саравч зэрэг цогцолбороос бүрдэж байна. Төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, МАА-н хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Энэхүү төв нь Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсад малын эрүүл мэндийн томоохонд тооцогдох анхны төв болж буйгаараа онцлог юм.

Тус төв ашиглалтад орсноор малыг халдварт болон халдварт бус өвснөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэхэд ихээхэн ахиц гарч, улмаар өмнийн говийнхон эрүүл мах, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр Оюу толгойн уурхайн ажилчдын хүнсний хэрэгцээг хангах, цаашлаад БНХАУ-д экспортлох сайхан боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here