Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр “Үнэт ховор номын музей”-г ҮНЭГҮЙ үзэх боломжтой

Өнөөдөр “Үнэт ховор номын музей”-г ҮНЭГҮЙ үзэх боломжтой

32
0
nomiin-muzei
Өнөөдөр "Үнэт ховор номын музей"-г ҮНЭГҮЙ үзэх боломжтой

Монгол бахархлын өдрөөр Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Өнөөдөр 9-17 цагийн хороонд зочилсноор та Үндэсний номын сан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, шүтээн хөргүүдээс сонирхох боломжтой.

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлыг тус номын санд зохион байгуулж байна..

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншихаас гадна доктор Д.Сумъяабаатар “Чингис хааны угийн бичиг”, доктор бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу “Чингис хааны тахилгын сүм”, судлаач Г.Ням-Очир “Чингис хааны шүтээн хөргүүд” сэдвээр сонирхолтой илтгэл тавих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here