Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

6
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли /2019-05-01/

09.00 цагт Соёл, урлагийн газарт “Циркийн урлаг- Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно. Утас: 99849000

09.00 цагт ХЗҮХ-д “Хөдөлмөр эрхлэлт ба ээлтэй бодлого” хэлэлцүүлэг болно. Утас: 99993083

10.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Хүнсний аюулгүй байдлын олон улсын менежмент, удирдлагын тогтолцооны тухай ойлголт, худалдааны газруудад хийхэд анхаарах асуудлууд” сургалт болно. Утас:99136678

10.00 цагт Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль, тогтоолыг сурталчилах “Хуульчийн Про Боно өдөр” болно. Утас: 98066116

10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Сүлдэт багана” цогцолборт 2018 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслол болно.

10.00 цагт НЗДТГ-т 2019 оны I ээлжийн цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал болно. Утас: 11325044

10.00 цагт МҮЭСТО-нд үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны цуглаан, өдөрлөг болно. Утас: 99027019

10.30 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилтай танилцана.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны гадна талбайд “МОНКОРД” хадгаламж, зээлийн хоршооны хохирогч нар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн “Мэдээллийн танхим”-д бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон оюутан, сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Эрдмийн баяр” аяны талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ.

11.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” сарын аяны нээлт болно.

11.40 цагт Монголын Үндэсний музейд “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.30 цагт Монголын театрын музейд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “Түүхэнд мөнхөрсөн дүрс” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019

14.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Ашигт малтмалын тухай хуулийн байгаль орныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг цуцлах заалтын хэрэгжилт” хэлэлцүүлэг болно. Утас: 99000579, 99284057

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

10.00 цагт Иргэний танхимд “Капитал банкны дампууралд хэн буруутай вэ, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Г” танхимд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдана.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

10.30 цагт “ТВ5” телевизийн удирдлагууд медиа тандалт, ТВ рейтингийн судалгаа хийдэг “Максима Консалтинг” компанийн судалгаанаас татгалзах талаар мэдээлнэ.

11.00 цагт Байгаль орчин хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Өвөгдийн өв ТББ-ийн тэргүүн, даяанч лам Цолмонгэрэл “Буу барьсан цагдаагаар хамгаалуулсан бурхан гэж байх уу? Монгол дахь Буддизмыг цэвэрлэх, цэгцлэх цаг нь болжээ” сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Иргэн н.Өгөөдэй “Бусдын зовлонгоор түрий барьж ашиг олох гэж яваа хүмүүс” сэдвээр мэдээлнэ.

13.00 цагт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооноос УУХҮ-ийн сайдыг огцрохыг шаардалагаа танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Оном” сангаас “Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдэвт аяны талаар мэдээлнэ.

12.00 цагт “Өнөөдөр” сонины”Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд “Cool Mongolia” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here