Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

42
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли /2019-03-21/

ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

МУИС-ИЙН НОМЫН САН
09:00 цагт: “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын хурал болно. Утас: 98066116

ШАНГРИ-ЛА
09:00 цагт: Мах, сүүний салбарынхны бага хурал болно.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
09:30 цагт: Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал хурлын танхимд болно.

МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР
11:00 цагт: Хүүхэлдэйн театр, “Dreambox” телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, хамтран хэрэгжүүлэх “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүнийг танилцуулах хурал болно. Утас: 80232323, 80016566, 11321669

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

УБЕГ-ЫН ТӨВ БАЙР
11:00 цагт: Иргэний цахим үнэмлэхийн онлайн захиалгыг эхлүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас:98114640

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН
11:00 цагт: Дэлхийн яруу найргийн өдөр, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Зохиолч уншигчдын уулзалт” болно.

НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ
11:00 цагт: “Улаанбаатар хотын дүүргүүдийн 2019 оны өрсөлдөх чадварын тайланг танилцуулна. Утас: 321927, 88085092

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон эрдэмтэн, судлаачид “Туул голын сав газрын эрүүл мэнд ямар байна вэ” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: “World learning center”-ийн ”LEAD Mongolia-2018” хөтөлбөрийн “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” баг хэрэгжүүлж буй “Ажил хийх гоё” (Internship Compass) төслөө танилцуулна.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
12:00 цагт: “Нийгмийн тэгш бус нөхцөлд шударга ёсны асуудлыг хэвлэл мэдээллээр хэрхэн хөндөх вэ” нээлттэй хэлэлцүүлэг болно:

76 ДУГААР СУРГУУЛЬ
13:00 цагт: Усны зөв зохистой хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл олгох хичээл сурагчдад орно.

ХААИС-ИЙН ХАТАН ТУУЛ ТЕАТР
13:00 цагт: Оюутан төгсөгчдийг ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх, оюутнуудын хичээлийн бус цагаар цагийн ажил эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлэх зорилготой “Job fair” нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99287297

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН “ОРД АРТ” ГАЛЕРЕЙ
14:00 цагт: Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
14:30 цагт: УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар англи хэлний олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 65 ДУГААР СУРГУУЛЬ
15:00 цагт: “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, эцэг эхийн зөвлөл байгуулах, сургалт зохион байгуулна. Утас: 99179105, 99168685

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here