Нүүр хуудас Нийгэм ӨМӨЗО-ы “Тэнгэрлэг аян” ТББ-аас асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа.

ӨМӨЗО-ы “Тэнгэрлэг аян” ТББ-аас асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа.

133
0

Өчигдөр  ӨМӨЗО-ы “Тэнгэрлэг аян” ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлсийн аяны хүрээнд “Эрдэм” асрамжийн төвийн хүүхдүүдийг тухтай орчинд амьдруулах боломжийг бүрдүүлэхэд зориулж 18 сая төгрөг хандивлалаа. Энэ үеэр “Эрдэм” төвийн менежер А.Өнөр хэлэхдээ “Асрамж, халамжид амьдарч байгаа хүүхдүүдэд чиглэсэн сайхан үйл ажиллагаа болж байна. Тус аяны хүрээнд олон үйл ажиллагаа явуулж байгаа.

Өнөөдөр бүтэн жилийн дулаан, ус, цахилгааны төлбөрт 18 сая төгрөгийг хандивлалаа. Ийнхүү манай хүүхдүүдийг тухтай орчинд амьдруулах боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна. Тус аяны тусламжийн хүрээнд хоёр хүүхэд маань Хөх хотын Багшийн Их Сургуулийн харьяа Олон улсын Харилцааны сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байна” гэв.

ӨМӨЗО-ы “Тэнгэрлэг аян” ТББ-ын тэргүүн Ө.Алтантунгалаг “Манай төрийн бус байгууллага байгуулагдаад дөрвөн жил, “Эрдэм” төвтэй хамтран ажиллаад гурван жил боллоо. Энд буй хүүхдүүддээ зориулан өвлийн хувцас, барилгын засвар шинэчлэлтийн ажил, сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, хоол хүнс хандивлах зэрэг ажлуудыг хийж байна. Тус асрах газар их хүйтэн өвөлждөг. Хуучин байр учир хаалга, цонхны дулаалга муу, паар хуучирсаны улмаас хүйтэн байсан.

Тиймээс бид Өвөрмонголчуудаа уриалан энэ төвийнхөө хүүхдүүдийг дулаахан өвөлжүүлэх сэтгэлээр нэгдэж, өнөөдрийн хандивыг өгч буй юм. Мөн хандивт оролцсон байгууллагууд болон “Тэнгэрлэг аяны” гишүүдэд талархлаа илэрхийлж байна” гэлээ. 2006 онд “Эрдэм” төвийг гэр бүлийн гишүүд сайн санааны үндсэн дээр нэгдэн байгуулжээ. Өнөөдрийн байдлаар тус төв 3-20 насны 23 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж буй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here