Нүүр хуудас Нийгэм ӨМНӨГОВЬ: “Гурван түмэн тэмээ”-ний баяр боллоо

ӨМНӨГОВЬ: “Гурван түмэн тэмээ”-ний баяр боллоо

114
0
temeenii-bayar-2019
Өмнөговь аймгийн Ханбогд сум өчигдөр /2019-01-17/ гурван түмэн тэмээний баяр хийлээ.

Монгол Улс дэлхийн хэмжээнд хоёр бөхт тэмээгээрээ тэргүүлдэг бол Монголдоо Өмнөговь аймаг тэргүүлдэг билээ.

2018 оны жилийн эцэст 152281 тэмээ тоолуулснаас Ханбогд сум хамгийн олон тэмээ буюу 30431 толгой тэмээн сүрэг тоолуулсан төдийгүй улсын хэмжээнд хамгийн олон тэмээтэй сум юм.

Тус сумынхан галбын улаан үүлдрийн тэмээгээ гурван түмд хүргэсэн баяраа тэмдэглэж тэмээний уралдаан, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж, тэмээчид дуулж өрсөлдлөө.

Энэ үеэр тэмээтэй холбоотой ардын уламжлалт зан заншлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тэмээн Галбын говиор жингийн цуваа жингийн алхан сумынхаа төвд орж ирсэн нь ихээхэн сонирхолтой, баярт оролцогчдын сэтгэлийг огшоосон явдал боллоо.

Уг баярыг Монгол Улсын гавъяат малчин, тэмээчин Д.Хүүхний нэрэмжит болгон зохион байгуулсан нь онцлог байлаа. Д.Хүүхэн нь Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн анхны тэмээчин хүн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here