Нүүр хуудас Нийгэм Өмнөговь аймагт мал төллөлт 47,7 хувьтай байна 

Өмнөговь аймагт мал төллөлт 47,7 хувьтай байна 

26
0
mal-tollolt-omnogobi
Өмнөговь аймагт мал төллөлт 47,7 хувьтай байна 

Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна.

1150,0 мян хээлтэгчээс 4 сарын 25-ны байдлаар 47.7% хувь буюу 548.8 мян толгой хээлтэгч төллөж, 549.6 мян толгой төл гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна.

Нийт төллөх ингэний 55,6%, гүүний 3,5%, үнээний 10,7%, эм хонины 63,4%, эм ямааны 44,1% төллөж, ботго 15551, унага 1124, тугал 1163, хурга 181524, ишиг 350264, нийт 549,6 мянган төл бойжиж байна. Хонь, ямаа ихэрлэлт ихтэй, эх мал жилбэтэй төллөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here