Нүүр хуудас Нийгэм ЯПОН: Их хэмжээний хориотой бодис тээвэрлэж явсан хөлөг онгоцыг саатуулжээ

ЯПОН: Их хэмжээний хориотой бодис тээвэрлэж явсан хөлөг онгоцыг саатуулжээ

24
0
holog-ongots
Их хэмжээний хориотой бодис тээвэрлэж явсан хөлөг онгоцыг саатуулжээ

Японы Цагдаагийн газар тус улсын түүхэнд байгаагүй их хэмжээний синтетик мансууруулах бодисыг илрүүллээ. Цагдаа нар Изү хойгийн ойролцоох тэнгисээс 800 килограмм хориотой бодис тээвэрлэсэн хөлөг онгоц саатуулсан байна.

Мэргэжилтнүүдийн үнэлгээгээр ийм хэмжээний синтетик мансууруулах бодис хар зах дээр 444.4 сая гаруй ам.доллараар үнэлэгддэг гэж “Киодо” агентлагт мэдээлжээ.

Энэ хэргээр Хятадын иргэдийг оролцуулаад нийт долоон хүнийг баривчилсан юм. Тэд мансууруулах бодисыг Хонгконгоос тээвэрлэж явжээ. Мөрдөгчид одоо хориотой бодисын захиалга өгсөн олон улсын болон орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн холбоог тогтоохоор ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here