Нүүр хуудас Нийгэм ЭЕРЭГ МЭДЭЭ: “Аавуудын групп”-ийнхэн Д.Батмөнхийн охидыг хадгаламжийн дэвтэртэй болгов

ЭЕРЭГ МЭДЭЭ: “Аавуудын групп”-ийнхэн Д.Батмөнхийн охидыг хадгаламжийн дэвтэртэй болгов

157
0
aawuudiin_group
Иргэн Д.Батмөнхөд "Аавуудын групп"-ийн залуус тусалжээ

Галд орон гэрээ алдаж, өндөр настай ээж, дөрвөн сартай бага охин болон 2, 3 настай дэрсхэн охидын хамт зүдэрч явсан Д.Батмөнхийн тухай сурвалжлагыг ТВ5 телевизийн сэтгүүлч Г. Бадамлянхуа иргэд, олон нийтэд цаг алдалгүй хүргэсэн.

Сурвалжлага энэ сарын 18-нд цацагдаж, тэр даруй Д.Батмөнхөд туслах сайхан сэтгэл өвөртөлсөн олон хүн тус телевизэд хандаж эхэлсэн байдаг. Маргаашаас нь түүнд туслах хандивын аян өрнөж, ердөө долоо хоногийн дотор Д.Батмөнхийн хандивын дансанд 85 сая төгрөг төвлөрчээ.

Тэрбээр есдүгээр сарын 27-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ард түмний хандивын мөнгөөр авсан хоёр өрөө байрандаа шинэ гал голомтоо бадраасан байна.

Тэгвэл “Аавуудын групп”-ийн хамт олон есдүгээр сарын 28-ны өдөр Д.Батмөнхийн охидод хадгаламжийн дэвтэр нээж өгч,угаалгын машин бэлэглэжээ.

Мөн тус группийн гишүүн н.Анхбаяр нь Д.Батмөнхийн авсан байрыг барьсан компанийн интерьер дизайнераар нь ажилладаг бөгөөд компанийн захиралдаа хүсэлт тавьсны үндсэн дээр Б.Батмөнхийн гэр бүл бүтэн жилийн турш сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй болжээ.

Ингээд зогсохгүй Д.Батмөнхийг ажилд оруулж өгөхөөр болсон байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here