Нүүр хуудас Нийгэм Ш.Алтантуяагийн шүүх хурал өнөөдөр Малайз улсад эхэлнэ

Ш.Алтантуяагийн шүүх хурал өнөөдөр Малайз улсад эхэлнэ

8
0
shuuh-hural
Ш.Алтантуяагийн шүүх хурал өнөөдөр Малайз улсад эхэлнэ

Малайз улсад онц хэрцгийгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн шүүх хурал өнөөдөр Малайз улсад эхэлнэ. Тус шүүх хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянга оролцож байна.

Энэ тухай тэрбээр мэдэгдэхдээ “Монгол Улсын иргэн хэн ч, хаана ч байсан Монгол төрийн хамгаалалтад байх ёстой. Шүүх хурал тавдугаар сарын 6-нд талийгаач охины төрсөн өдөр Куала Лумпурт болно” гэжээ.

Энэ хэрэг 2006 онд Малайз улсад гарч байсан. Хэргийн шүүх хурал нэгдүгээр сард эхэлсэн ч тавдугаар сар хүртэл хойшлогдсон юм. Өмнөх шүүх хуралд гэрчээр оролцсон Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ажиглагчаар оролцсон ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг нар “Тухайн шүүх хурлыг анх удаа үнэнийг эрсэн хурал болж байна.

Манай хуульчид үнэнийг тогтоох бүхий л боломжийг ашиглахаар хичээж байгаа”гэж мэдэгдэж байсан юм. Мөн Малайзын хэвлэл мэдээлэл, Хүний эрхийн байгууллагууд тухайн хэргийн үнэн мөнийг олохын төлөө олон нийтийг ч уриалж байсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here