Нүүр хуудас Нийгэм Шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно.

Шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно.

436
0

Ногоон хүнс-эрүүл амьдрал” зурган илэрцүүд

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 9 сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.

“Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний үеэр:

9-р сарын 21-нд “Органик хөдөө аж ахуйг дэмжье”

9-р сарын 22-нд “Амтат балны ашиг тус”

9-р сарын 23-нд “Эх орны сүү- Эрүүл хүнс”

9-р сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгүүд зохион байгуулагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here