Нүүр хуудас Нийгэм ШИЛЭН ТЕХНОЛОГИ: ЭЕШ өгсөн сурагчдад оноог нь шууд мэдээлдэг болно

ШИЛЭН ТЕХНОЛОГИ: ЭЕШ өгсөн сурагчдад оноог нь шууд мэдээлдэг болно

82
0
elseltiin-eronhii-shalgalt-01
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ

Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, оноог олон нийтэд ил тод, шударга, шуурхай зохион байгуулах зорилгоор шууд засалтын “Шилэн технологи” боловсруулж нэвтрүүллээ.

Шалгалтын материал шууд засах “Шилэн технологи” нь шалгуулагчдын хариултын хуудсыг тусгай засагч машинаар шалгалт авсан газарт уншуулж, дүн оноог шууд гаргах юм байна. Ингэснээр шалгуулагч шалгалт өгсөн даруйдаа өөрийн авсан дүн, оноогоо мэдэх боломжтой. Түүнчлэн мэдээллийн технологийг ашиглан төрийн боловсролын үнэлгээний үйлчилгээг иргэд, олон нийтэд ил тод, түргэн шуурхай хүргэх юм.

Боловсролын үнэлгээний төвөөс ирэх онд улсын хэмжээнд ЭЕШ авах 49 шалгалтын төвд шууд засалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. ЭЕШ-ын материалыг автоматаар засах уг шинэчлэлийн үр дүнд шалгуулагчид дүн, оноогоо 14 хоног хүлээх шаардлагагүй. Мөн ЭЕШ-ын сорил засах үйл явц олон нийтэд нээлттэй, ил тод, шударга явагдана. Ингэснээр эдийн засгийн хувьд сорил засах пост, ажлын хэсгийн төсвийг хэмнэх аж. Мөн орон нутгийн шалгуулагчдын унаа, байрлах газрын зардал буурах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here