Нүүр хуудас Нийгэм “Шидэт хөрс” ХХК тариалсан цагаан будаагаа хураана.

“Шидэт хөрс” ХХК тариалсан цагаан будаагаа хураана.

377
0

Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шидэт хөрс” ХХК энэ онд туршилтын журмаар цагаан будаа тариалсан байна.
“Шидэт хөрс” компанийн тариаланчид энэ жил сумынхаа “Шар-Ус” 1-р багт 0.7 га талбайд цагаан будаа туршилтаар тарьсан нь амжилттай ургаж, өнөөдөр ургацаа хураан авахад бэлэн болжээ. Энэхүү туршилтын журмаар тариалсан цагаан будаанаас нэг тн ургац хурааж авахаар байгаа юм. Туршилтаар тарьсан цагаан будаа нь төлөвлөсөнөөр ургасанд дээрх компаний хамт олон баяртай байгаа аж. Одоогийн байдлаар дээжийг нь авч Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулаад байна.
Тус хамт олон энэ жилийнхээ туршлагад түшиглэн ирэх жил цагаан будааныхаа га-г нэмэгдүүлэн тарихаар төлөвлөсөн гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here