Нүүр хуудас Нийгэм Чоно гэж андуурагдсан нохой эзэндээ очлоо

Чоно гэж андуурагдсан нохой эзэндээ очлоо

0
chonotoi-anduursan-nohoi
Чоно гэж андуурагдсан нохой эзэндээ очлоо

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт чоно орж ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу цагдаагийн алба хаагчид чоныг барьж аван ууланд тавихаар болсон. /2019-02-08/

Цагдаагийн байгууллагаас чоныг Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн бөгөөд МУИС-ийн Биологийн тэнхмээр тодорхойлуулж, чоно биш нохой болохыг тогтоосон байна.

Өнгө зүсээрээ чонотой төстэй ч хамар, толгой, хоншоор нүдний өнгө, савруу зэргийг үндэслэн тодорхойлсон хэмээх мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газраас өгчээ.

Баянзүрх дүүргийн иргэн Б нь нохойгоо алдсан байсан бөгөөд өөрийнх нь алдсан нохой олон нийтийн сүлжээнд “чоно” болж тавигдсан учраас цагдаагийн байгууллагаас нохойгоо нэхжээ.

Нохойтойгоо авахуулсан зургаа үзүүлж, нохой нь эзнээ таньж байгаа байдлыг нь харж үзэж нохойг эзэнд нь буцаан өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here