Нүүр хуудас Нийгэм Чихрийн шижингийн өвчлөл хүмүүсийн буруу зуршилаас шалтгаалдаг

Чихрийн шижингийн өвчлөл хүмүүсийн буруу зуршилаас шалтгаалдаг

113
0

Дэлхий нийтээр “Чимээгүй тахал”  гэж нэрлэгддэг диабет буюу чихрийн шижин өвчинг хүн төрөлхтөн 300 гаруй жилийн тэртээгээс таньж мэдэн оношилсоор иржээ.

Чихрийн шижин өвчин нь хүний бие махбод дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдлын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, жин хасаж турах, таргалах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм.

Дэлхий даяаар 6 секунд тутамд 1 хүн энэ өвчнөөр нас барж, 7 жирэмсэн эхийн 1 нь өвчилж байна гэсэн харамсалтай тоо баримт байдаг байна.

Чихрийн шижингээс шалтгаалан бөөрний дутагдал, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчинөөр өвдөх тохиолдолд сүүлийн үед олширч, зайлшгүй анхаарал хандуулах түвшинд хүрээд байгаа ажээ.

Монголын хувьд диабетын өвчлөлөөр дээгүүрт ордог бөгөөд энэ нь бидний буруу хооллолт тухайлбал хэт хурдан идэх, шөнийн цагаар хооллох зэрэг буруу зуршилаас болж ихэвчлэн тохиолддог байна.

Диабетийн өвчлөл их байгаатай холбогдуулан өнөөдөр Анагаах ухааны профессор Х.Алтайсайхан МҮОНР-ийн редактор Ш.Батжаргал, тоймч Д.Бат-Орших нар Диабетийн холбоог байгуулсан талаараа мэдээлэл хийлээ.

Холбооны зүгээс энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, тэмцэх талаар сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын үр дүн эхнээсээ гарч байгаа ажээ.

Энэхүү сургалтыг АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлэг, UBS центрийн 4 давхар мөн Интермед эмнэлгүүд хийгдэж, үзлэг шинжилгээ, зөвлөгөөг өгч байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here