Нүүр хуудас Нийгэм Цасан шуурга шуурахыг онцгойлон…

Цасан шуурга шуурахыг онцгойлон…

185
0
Цасан шуурга шуурахыг онцгойлон...
Цасан шуурга шуурахыг онцгойлон...
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр  төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-нийг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв

2 хоёрдугаар сарын 28, 3 дугаар сарын 3-нд нутгийн зүүн хагаст, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 28, 3 дугаар сарын 3-нд нутгийн зүүн хагаст, 2-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 28, 3-р сарын 3-нд нутгийн зүүн хагаст, 2-нд нутгийн баруун хэсгээр, хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15  хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here