Нүүр хуудас Нийгэм Хөтөч, тайлбарлагч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо

Хөтөч, тайлбарлагч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо

7
0
hotoch-tailbarlagch-nar-surgalt-2019
Хөтөч, тайлбарлагч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо

Улаанбаатар хотод аялан ирж байгаа гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хөтөч, тайлбарлагчдын ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Хөтөч, тайлбарлагчдын холбоотой хамтран анх удаа зохион байгууллаа.

Сургалтыг аялал жуулчлалын салбарын эрх зүйн зохицуулалт, жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, Улаанбаатар хотын түүх, соёл болон явган аялал, автобустай аяллын онол, арга зүй гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.

Мөн сургалтад Францын Луврын музейн тайлбарлагч Г.Оюунтунгалаг уригдан оролцож хөтөч, тайлбарлагч нарт олон улсын чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, мэдээллийг олгосон бөгөөд сургалтын төгсгөлд

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарийн бичгийн дарга Б.Батбямба оролцогчдод баяр хүргэж, батламж гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here